n

Алимаар хоолны дэглэм барих

2011-05-10,
Алим нь бие организмд чухал хэрэгцээтэй олон эрдэс баялгийг өгч байдгаараа онцлогтой юм.

Саяхан Флоридагийн их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулж алимаар хоолны дэглэм барих юм бол илүүдэл жингээс ангижрах боломжтой төдийгүй бие организмд хуримтлагдсан хортой бодисыг гадагшлуулж зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлдэг болохыг тогтоосон байна.

Судалгааны явцад 45-аас 65 насны 80 эмэгтэйд нэг жилийн турш өдөр бүр 75 грамм хар чавга мөн тооны эмэгтэйд хатаасан алим идэхийг зөвлөсөн байна. Нийт оролцогч эмэгтэйчүүдийг судалгааны эхэнд гурав, зургаан сарын дараа цусны шинжилгээнд оруулж байсан юм.

Алим хэрэглэж байсан эмэгтэйчүүд дунджаар 1,5 килограмм турсан байлаа. Түүнээс гадна цусан дахь хортой бодисын хэмжээ ч буурсан болох нь тогтоогджээ. Алимд байдаг пектин болон полифенолын холбоос цусан дахь өөх тосыг задалж, судасны ханын үрэвслийг багасгаснаар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг болохыг тус судалгаагаар тогтоосон байна.

бичсэн: Tsoggerel төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax